Монголын үзэсгэлэнт байгаль

Монгол Улс нь дорнод болон төв Азид орших бүрэн эрхт улс. Хойгуураа Оросын Холбооны Улс, өмнө талаараа БНХАУ-тай хиллэдэг, далайд гарцгүй улс юм. Улсын нийслэл нь Улаанбаатар бөгөөд улс доторх цорын ганц их хүн амтай хот.

Монгол Улс нь 1 564 116 км2 талбай нутаг дэвсгэртэй, 2022 оны байдлаар 3,398 сая гаруй хүн амтай байна. Нийт хүн амын 95 хувийг монгол үндэстэн, 4 гаруй хувийг Казах үндэстэн эзэлдэг.
Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн анх суурьшсан цагаас эхлэн нүүдэлчин соёл иргэншил эзэгнэн, Монголын Хүннү, Сяньби, Нирун, Түрэг Уйгур, Кидан улс байгуулагдан оршин тогтнож байв. 1206 онд Чингис хаан байгуулан Евроазийг эзэлсэн эзэнт гүрнийг үүсгэн байгуулжээ. Түүний ач хүү Хубилай хаан Хятадын эх газрыг бүхэлд нь эзэлж, Юань улсыг (1271-1368) байгуулж улсын нийслэлийг Дайду буюу одоогийн Бээжинд шилжүүлсэн байна. Юань улс унасны дараа төрийн нэгдмэл захиргаа суларч монголчууд бие даасан шинжтэй хэд хэдэн хэсэгт хуваагдан орших болсон.

17-18-р зуунд Зүрчидийн Манж Чин улсын мэдэлд орсон ч 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон. 20-р зуунд Монгол улс нь олон улсад тусгаар тогтнолоо бүрэн олж авсны дараа нийгэм, эдийн засаг, төр захиргааны

хувьд Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист орнуудтай хамтын ажиллагаа бүхий холбоотон улс байв. 1924 онд түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүгд Найрамдах Ардын засаглалыг тунхаглаж, социалист орон болсон.

1990 оны Ардчилсан хувьсгалаар Монгол Улс социализмаас ардчилсан, чөлөөт зах зээлийн эдийн засагт нийгэмд шилжин орсон.

Монгол Улс нь хөгжиж буй орон юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр (26,8 тэрбум ам.доллар) дэлхийд 111-т жагсаж, нэг хүнд ноогдох хэмжээ 11 882 $ байна. Хөдөө аж ахуй, нүүдлийн мал аж ахуйн уламжлалтай. Зэс, нүүрс экспортолдог. Мөнгөний нэгж — төгрөг.
Монгол Улс нь НҮБ-ын 191 улс болон Гэгээн Ширээт Улс, Палестин, Европын Холбоотой дипломат харилцаа тогтоосон бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Худалдааны Байгууллага, Олон Улсын Валютын Сан, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн улс юм.

Монголын үзэсгэлэнт байгаль Монгол Улс нь дорнод болон төв Азид орших бүрэн эрхт улс. Хойгуураа Оросын Холбооны Улс, өмнө талаараа БНХАУ-тай хиллэдэг, далайд гарцгүй улс юм. Улсын нийслэл нь Улаанбаатар бөгөөд улс доторх цорын ганц их хүн амтай хот. Монгол Улс нь 1 564 116 км2 талбай нутаг дэвсгэртэй, 2022 оны байдлаар 3,398 сая гаруй хүн амтай байна. Нийт хүн амын 95 хувийг монгол үндэстэн, 4 гаруй хувийг Казах үндэстэн эзэлдэг. Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн анх суурьшсан цагаас эхлэн нүүдэлчин соёл иргэншил эзэгнэн, Монголын Хүннү, Сяньби, Нирун, Түрэг Уйгур, Кидан улс байгуулагдан оршин тогтнож байв. 1206 онд Чингис хаан байгуулан Евроазийг эзэлсэн эзэнт гүрнийг үүсгэн байгуулжээ. Түүний ач хүү Хубилай хаан Хятадын эх газрыг бүхэлд нь эзэлж, Юань улсыг (1271-1368) байгуулж улсын нийслэлийг Дайду буюу одоогийн Бээжинд шилжүүлсэн байна. Юань улс унасны дараа төрийн нэгдмэл захиргаа суларч монголчууд бие даасан шинжтэй хэд хэдэн хэсэгт хуваагдан орших болсон. 17-18-р зуунд Зүрчидийн Манж Чин улсын мэдэлд орсон ч 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон. 20-р зуунд Монгол улс нь олон улсад тусгаар тогтнолоо бүрэн олж авсны дараа нийгэм, эдийн засаг, төр захиргааны хувьд Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист орнуудтай хамтын ажиллагаа бүхий холбоотон улс байв. 1924 онд түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүгд Найрамдах Ардын засаглалыг тунхаглаж, социалист орон болсон. 1990 оны Ардчилсан хувьсгалаар Монгол Улс социализмаас ардчилсан, чөлөөт зах зээлийн эдийн засагт нийгэмд шилжин орсон. Монгол Улс нь хөгжиж буй орон юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр (26,8 тэрбум ам.доллар) дэлхийд 111-т жагсаж, нэг хүнд ноогдох хэмжээ 11 882 $ байна. Хөдөө аж ахуй, нүүдлийн мал аж ахуйн уламжлалтай. Зэс, нүүрс экспортолдог. Мөнгөний нэгж — төгрөг. Монгол Улс нь НҮБ-ын 191 улс болон Гэгээн Ширээт Улс, Палестин, Европын Холбоотой дипломат харилцаа тогтоосон бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Худалдааны Байгууллага, Олон Улсын Валютын Сан, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн улс юм.
Like
2
· 1 Comments ·0 Shares ·423 Views ·0 Reviews
MGBOX https://magicbox.mg